Caakmedee

ЭМЯ: Гадаадад байгаа манай 40 гаруй иргэн халдвар авсан байна

  • Нийгэм
  • 2020/07/13

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит 11:00 цагийн хэвлэлийн хурлыг хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ажиглалтанд шинээр 70 хүн орсон бол 295 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ингээд ажиглалтад 2774 хүн байгаагаас 1-5 насны 163 хүүхэд, 103 жирэмсэн эмэгтэй, 228 архаг хууч өвчтэй хүн байна. 

Цэргийн төв эмнэлэгт 73 хүн үүргийн онгоцоор ирсэнээс эрчимт эмчилгээний тасагт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Харин гадаадад байгаа манай улсын 40 гаруй иргэн коронавирусын халдвар авчээ.


Өчигдөр ажиглах байранд тусгаарлагдсан нийт 143 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бас нэгэн сайн мэдээ бол 80 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдээд ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжжээ. Ингээд Монгол улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 230 ба үүнээс 203 нь эдгэрч дараа дараагийн шатанд шилжсэн байна. Одоо ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, тандалт, хяналт дор байна. 

Өчигдөр Афганистанаас ирсэн 62 энхийг сахиулагчдаас өнөөдөр шинжилгээ авах бөгөөд 2-ыг нь эрэмбэлэн ангилалтаар татаж, бусдыг нь Багабаян амралтанд байрлуулжээ. Маргааш мөн Афганистанаас үлдсэн 51 дайчид ирэх бөгөөд тэднийг ХӨСҮТ-д байрлуулахаар бэлтгэлээ базаагаад байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу