Caakmedee

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2020/07/24

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбат, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан байдаг.
Улмаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 24-нд буюу өнөөдөр 13:30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлууллаа.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу