Caakmedee

Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2020/07/28

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг  хийлээ. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 686 хүнд шинжилгээ хийлээ.Үүнээс 685 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд  коронавирус илэрлээ. Тухайн  иргэн нь долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. 
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. 
 Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.
Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" гэлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу