Caakmedee

Манай улсын нийт нутгийн тал хувьд нь бэлчээрийн даац хэтэрчээ

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2020/08/27

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолж гаргажээ. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй гарсан байна.
 
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.5 хувь нь 50 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй гэсэн дүн гарчээ. 25.0 хувьд нь 101-300 хувь буюу бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Түүнчлэн 18.3 хувь нь 500 хувиас их буюу бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн тооцоолол гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан гэсэн үг.
 
Аймгийн дүнгээр авч үзвэл Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн даац хэтэрч гарсан байна. Тиймээс өвөл, хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.
 
 
Б.НомуунЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу